“Алтан цом”-ын эзэн тодрох дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр цуврал барилдааныг зохион байгуулж, хуваарийг нь танилцуулдаг уламжлалтай.
Тэгвэл дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааныг олон нийтэд танилцуулав. Энэ сард үндэсний бөхийн барилдааны “Алтан цом”-ын эзэн тодрохоороо онцлогтой. Тодруулбал, энэ сарын 19-ний ням гарагт аварга баг тодрох юм. Түүнчлэн улсын аварга Г.Эрхэмбаяр болон аваргуудын нэрэмжит барилдаантай. Барилдааны хуваарийг хүргэе.
Дөрөвдүгээр сарын
3
Монголын үндэсний
бөхийн “Алтан цом”-ын барилдаан /долоодугаар тойргийн сүүлийн хагас/, 17:30 цагт
Дөрөвдүгээр
сарын 4
Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс,
аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр
сарын 5
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг,
цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
13:00 цагт.
Дөрөвдүгээр
сарын 11
Монголын үндэсний
бөхийн “Алтан цом”-ын хагас шигшээ барилдаан, 14:30 цагт.
Дөрөвдүгээр
сарын 12
Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг,
цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр сарын 17
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 11:00 цагт.
Дөрөвдүгээр
сарын 18
Монголын үндэсний
бөхийн “Алтан цом”-ын хүрэл медалийн
төлөөх барилдаан, 14:30 цагт.
Дөрөвдүгээр
сарын 19
Монголын үндэсний
бөхийн “Алтан цом”-ын финалын
барилдаан, 14:30 цагт.
Дөрөвдүгээр сарын 24
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг,
цэргийн цолтой 128 барилдаан, 13:00
цагт.
Дөрөвдүгээр
сарын 25
Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан
улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан, 13:00 цагт.
Дөрөвдүгээр
сарын 26
Аваргуудын нэрэмжит нийслэлийн МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг,
цэргийн цолтой 256 бөхийн барилдаан, 11:00 цагт.