СҮХБААТАР: Зөвлөлдөх санал асуулгад 30 иргэнийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-01 15:42:48

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. "Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга улсын хэмжээнд үргэлжилж байна. Сүхбаатар аймагт нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулах санал асуулгад 30 иргэнийг хамруулна.


Тодруулбал Баруун-Урт сумын гуравдугаар баг, Дарьганга сумын гуравдугаар баг, Мөнххаан сумын дөрөвдүгээр багийн иргэдээс түүврийн аргаар сонгожээ.


Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар санал асуулгад 25 иргэн хамрагдаж, 83,3 хувьтай үргэлжилж байна. Өнөөдөртөө мэдээлэл цуглуулах ажлыг дуусгана гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй зөвлөлдөх санал асуулгаар үндэсний баяглагийн сангийн хөрөнгийг арвижуулах, зохистой зарцуулах асуудлаар зөвлөлдөх бөгөөд Дөрөвдүгээр сарын 11, 12-нд Төрийн ордонд болох нэгдсэн санал асуулгад дээрх иргэдээс 15-ыг нь сонгон оролцуулах юм.   

 

 

相关新闻