Цас цэвэрлэх ажилд нэгдсэн аж ахуйн нэгж, иргэдэд талархал илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХотын дарга өнөөдөр нийслэлийн гудамж талбайн цас мөсийг сайн дураараа цэвэрлэсэн төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд, хамт олонд талархал илэрхийллээ.
Энэ сарын дундуур нийслэлд их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа ихээр үүссэн. Тиймээс Хотын дарга иргэн, аж ахуйн нэгжүүдийг цас цэвэрлэх ажилд сайн дураараа оролцохыг уриалсан юм. Түүний уриалгад ОБЕГ, НОБГ, Зэвсэгт хүчний 013, 014, 017, 032, 120 дугаар анги, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний төвийэн хамт олон нэдсэн. Мөн “АПУ”, “Улаанбаатар шинэчлэл”, “Алтан дорнын хүч”, “Сузуки Юмэ” компани болон “Монголын Ланд Круйзер 70 сериэс”, Приус Эко Кар”, “Соната Эво”, “Жеп Вранглер” клуб, Фэйсбүүк дэхь “Монголын Субаручдын хуудас”-ын гишүүд, “АРС” машин сонирхогчдын групп, “Хан-Уул унаган нутаг” “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө”, “Яармагийн хүүхдүүд” ТББ сайн дураараа цас цэвэрлэгээнд оролцсон байна.
Түүнчлэн цасыг хялбар аргаар арилгах төхөөрөмж бүтээж, сайн дураараа цас цэвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Оргилболдод Засаг даргын зүгээс тусгайлан талархал илэрхийлэв.
Ц.Оргилболд хүний хөдөлмөр хөнгөвчилсөн цас арилгах төхөөрөмжөө 2012 онд зохиож байжээ. Тэрээр төхөөрөмжөө 28 удаа шинэчлэн засварлаж, шанага болон ирийг сольдог болгож өөрчилсөн байна. Ингэснээр хүний хөдөлмөрийг тав дахин хөнгөлсөн” хэмээн тэрэээр өөрийн бүтээлээ танилцуулах үеэрээ хэлж байлаа.
Ч.Ариунболд