УВС: Увс нуурт хар хил үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-02 14:43:52

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Увс нуурт хар хил үүссэнтэй холбоотойгоор малчид болон нутгийн иргэдийг зам товлон зорчихгүй байхыг Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.


Увс нуурын мөсний зузаан жигд бус, мөс цөмрөх эрсдэл их байгаа тул орон нутгийн иргэд, малчид, аялагчид аюулгүй байдлаа хангаж, зам товчлон зорчихыг хориглолоо.


Хаврын нүүдэл эхэлсэн энэ цаг үед Тэс сумынхан малаа тууж, тээврийн хэрэгсэлтэй болон явганаар Увс нуурын мөсөн дээгүүр зам товчлон зорчих нь элбэг байдаг.


Өнгөрсөн жилийн хаврын нүүдлээр гурван айлын гэр ачсан том оврын авто машин Увс нууранд цөмөрсөн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрынхан тухайн машиныг уснаас гаргаж чадаагүй юм.

相关新闻