“АПУ-Скайтел”, “Хамаг монгол” баг ээлжит ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-04 11:50:50

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын долоодугаар тойргийн сүүлийн хагас барилдаанд “АПУ-Скайтел” баг “Од групп” багтай учраа тааран барилдсанаас “АПУ-Скайтел” баг 14:11-ээр ээлжит ялалтаа авч, шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарч үлдлээ.

 

“АПУ-Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, нийт 14 даваа авчээ.

 

Харин “Од групп” багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Д.Хүдэрбулга /3/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Г.Ганхуяг /1/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /3/, аймгийн арслан Х.Наранбаяр /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /0/, нийт 11 даваа авсан байна.

 

“Хамаг монгол” баг, “Хүлэгү” багтай учраа тааран барилдсанаас “Хамаг монгол” баг 20:5-аар ээлжит ялалтаа авч, шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарч үлдлээ.

 

“Хамаг монгол” багт улсын заан Б.Бат-Өлзий /4/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /1/, улсын харцага О.Наранбаатар /5/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /0/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/ нар нийт 20 даваа авчээ.

 

Харин “Хүлэгү” багт улсын заан Б.Серик /2/, аймгийн арслан Е.Көптилек /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /1/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/ нар бүрэлдэхүүн дутуу барилдаж нийт таван даваа авсан байна.

 

Харин өнөөдөр Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.

 

 

相关新闻