Гавьяат тамирчин Б.Сэр-Од Бостоны марафонд уралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Марафон гүйлтийн Азийн аварга, гавьяат тамирчин Б.Сэр-Од АНУ-ын Бостон хотноо энэ сарын 20-нд болох, дэлхийн шилдгүүдийн марафонд уралдахаар болжээ.
Дэлхийн долоон том марафоны нэг
болох 130 дахь удаагийн марафонд тэрбээр
“элит гараа” гэгддэг
дэлхийн шилдгүүд уралддаг “pro
field”-д гүйнэ. Ингэснээр Бостоны марафонд Монголын
марафонч анх удаагаа элит гараанд уралдахаар болж байна. Энэ жилийн “Бостон марафон”-д
нийтдээ 137 орны 32 мянга гаруй гүйгч
оролцохоор бүртгүүлжээ.
Бостоны марафоны элит гараанд гарах Монголын анхны марафонч Б.Сэр-Од олимпын наадамд зургаа, хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 удаа оролцсон дэлхийн цорын ганц марафоны тамирчин юм.
Түүний хувьд 2026 онд Японы Токио, Осакагийн марафонд оролцсоноос
гадна хэдхэн хоногийн өмнө Хятадын Янжоу хотод болсон Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафоны тэмцээнд
дөрөвдүгээр байр эзэлсэн юм.