Илвүү сангийн 2027 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-06 12:13:47

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Илвүү сан /Ilwoo Foundation/-гаас БНСУ-ын их сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах 2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.


Энэхүү хөтөлбөр нь хоёр орны нөхөрсөг хамтын ажиллагаа болон боловсролын харилцааг дэмжих зорилготой юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Inha University, Korea Aerospace University-гийн бакалаврын түвшинд хоёр оюутан дараах мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Үүнд, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, улс төр судлал, эдийн засаг, бизнесийн удирдлага мэргэжил багтсан байна.


Хүсэлт хүлээн авах хугацаа энэ сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл /Солонгосын цагаар/ байна. Бичиг баримтыг Илвүү сангийн kimjihwan@hanjinkal.com цахим хаягаар хүлээн авах аж. 

 

相关新闻