СҮХБААТАР: Мастеруудын 10 дугаар наадмыг МҮОХ-той хамтран зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-06 18:56:52

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн Засаг даргатай “Мастеруудын 10 дугаар наадам”-ыг спортын 10 төрлөөр хамтран зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.


 

Тэрбээр МҮОХ-ны 70 жилийн ойг угтан дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Баруун-Урт, Сүхбаатар сумын ЕБС-иудад олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр (OVEP)-ийг танилцуулж, хүүхэд залууст олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүллээ.

 

Мөн спортын барилга байгууламж, үйл ажиллагаа, нөхцөл боломжтой танилцсан байна. Сүхбаатар аймагт спортын материаллаг бааз мэдэгдэхүйц сайжирч, бүх насны иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачилга нь амьдралын хэв маяг болж төлөвшсөн нь үнэхээр бахархал төрүүллээ. Энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газар, БТСГ, Мастеруудын салбар зөвлөл, Ахмадын хорооны ажлын зөв уялдаа холбоо, нөр их хөдөлмөрийн үр дүн бөгөөд бусад аймаг, байгууллагад туршлага болохуйц сайн жишиг. Олимпын боловсрол, нийтийн биеийн тамир спортын хөгжил орон нутагт бодитоор хэрэгжиж байгаад баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 







相关新闻