“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-07 12:09:28

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шинэ улирлын тоглолтод оролцож буй “Хасын Хүлэгүүд” баг эхний ялалтаа байгууллаа.


Тодруулбал, тэд Хонконгийн “Сөүт Чайна атлетик” багийн талбайд өчигдөр зочилж, 86:84-өөр өрсөлдөгчөө буулган авсан юм. Уг тоглолтод Иан Миллер 27 оноо, 3 самбар, 4 дамжуулалт, Б.Барсболд 16 оноо, 5 дамжуулалт, Жорди Чиманга 19 оноо, 13 самбараас бөмбөг авснаар багаа манлайлав.


Тэд хэсгийн дараагийн тоглолтоо 19-нд Тайванийн “Нью Тайпэй Кингз”, 21-нд Тайванийн өөр нэг баг болох “Таоюань Пауйан Пайлотс”-ын талбайд зочилно. Харин ирэх сарын 5, 7, 8-нд дээрх гурван багийг эх орондоо хүлээн авна.


Энэ удаагийн лигт Тайванийн хоёр, Монгол, Хонконг, Индонез, Тайланд, Малайзаас тус бүр нэг баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. 





相关新闻