Монгол хэл, бичгийн шалгалтыг пүрэв, баасан гарагт зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 9, 10-ны пүрэв, баасан гарагт зохион байгуулна.
Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний мэдлэгийн түвшин тогтоох зорилгоор дээрх шалгалтыг зохион байгуулдаг.
- 12 дугаар ангийн
сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт
- 11 дүгээр ангийн
сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт
- 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14:00-15:40 цагт монгол хэлний шалгалтаа өгнө.
Харин 2026 оны элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг зохион байгуулагчдаас санууллаа.