Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар
-“Улсын нөөцөөс бараа, материал гаргаж нөхөн бүрдүүлэх тухай”
Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний
тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой
болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний
тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн
хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах талаар,
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл,
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гэрээний зарим
нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.