УВС: Ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн яамны нэгдсэн төсөл
хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл Увс аймагт ажиллаж, “Аймаг, сумын бүсчилсэн ногоон
хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн нээлтэд оролцлоо.
Тус төсөл нь Азийн хөгжлийн банк, Европын холбоо, Уур
амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 17 аймагт 10 жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд Увс, Ховд,
Баян-Өлгий аймаг хамрагдаж байна.
Аймаг, сумын төвүүдэд ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариаланг дэмжих, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан зээлийн сан байгуулах, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх гэх мэт дөрвөн үндсэн чиглэлээр тус төслийг хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн үр дүнд ногоон хөгжлийг дэмжиж, эдийн засгийн өсөлт нэмэгдэн, шинээр ажлын байр бий болох юм. Төслийг Увс аймгийн Өмнөговь суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ сарын 7-нд төслийн багийнхан орон нутгийн удирдлагуудтай уулзаж, төслийг танилцуулах, дэд бүтцийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжих байршлуудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг ажлыг гүйцэтгэжээ.