ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын дунд зохион байгуулдаг багийн аварга шалгаруулах шатрын олон улсын тэмцээн Хятадын Шанхай хотод өчигдөр нээлтээ хийлээ.
Найм дахь удаагийн тэмцээнд 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй тамирчин оролцож байна. Монгол Улсаас шатрын их мастер С.Билгүүн, эмэгтэй их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Олон улсын мастер Э.Баасансүрэн нар оролцож байгаа юм.
ШХАБ-ын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнд ОХУ, БНХАУ зэрэг орны шилдэг тамирчид эх орноо төлөөлөн оролцдогоороо онцлогтой. Тэмцээнд оролцохоор шалгарсан багийн бүх зардлыг зохион байгуулагч талаас хариуцдаг аж. Нэг баг хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй байна.
Тэмцээний В хэсэгт
өрсөлдөж буй Монголын баг нээлтийн тойрогт Хятадад 1:2-оор хожигдсон байна.
Тамирчдаас их мастер С.Билгүүн Хятадын Юу Янгуйг хожсон бол олон улсын мастер
Э.Баасансүрэн Хятадын супер их мастер Дин Лиренд, их мастер Б.Мөнгөнтуул Жү
Вэнжүнд ялагджээ. Харин хоёрдугаар өрөгт Шри Ланкийг 2.5:0.5-аар хожсон бол
гурав дахь тавилд Казахстантай 1.5:1.5-аар тэнцэв. Өнөөдөр Тажикстан, Египетийн
багтай тоглоно. Эхний гурван тойргийн дараа “В” хэсгийг Хятадын нэгдүгээр баг
тэргүүлж, Казахстан, Монгол араас нь нэхэж байна. Тэгвэл “А” хэсгийг Хятадын
хоёрдугаар багт тэргүүлж, Беларус, ОХУ удаалж байна.