Замын хөдөлгөөнд хариуцлагатай, соёлтой оролцохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-10 12:19:36

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуйтай иргэд замын хөдөлгөөнд өнөөдрөөс оролцож эхэлж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын зөвлөмжийг хүргэж байна.


Бартаат замын зориулалттай цахилгаан дугуй буюу сурроныг мотоциклийн ангилалд хамааруулж, унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтоожээ. Үүний дагуу дараах шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. Үүнд:

  • Насанд хүрсэн байх
  • “А” ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Улсын бүртгэлийн дугаартай байх
  • Хоёр талдаа тольтой байх
  • Хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн өмссөн байх

Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.


Иймд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд хариуцлагатай, соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.  

相关新闻