СҮХБААТАР: Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-10 13:02:32

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Дасан зохицохуйн зам” төслийн “Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг сайжруулах” дэд төслийн хүрээнд монгол ямааны ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт судалгаа, туршилтын ажлуудыг хийж байна.


Улаан ямааны цөм сүргээс буюу сонгосон хуц, ухнаас ноолуурын дээж авах, амьдын жин, ноолуурын гарцыг тодорхойлох, шинжлэх, дараагийн сонгон үржүүлгийн суурь мэдээлэл бүрдүүлэх, зохиомол хээлтүүлэг зэрэг ажлыг хийх юм. Нийт мянган ямаанаас ноолуурын дээж авах ба төлөвлөгөө 80 хувийн гүйцэтгэлтэй, авсан дээжүүдийг ангилах, бүртгэх ажил үргэлжилж байна.

 

Дээрх ажлуудыг Баяндэлгэр сумын бүх багт, сонгосон малчдын хотонд очиж гардан гүйцэтгэж буйгаараа онцлог юм.

 

Мөн энэ үеэр өнгөрсөн онд хийсэн зохиомол хээлтүүлгийн эхний төлүүд гарч, төл малд ч харьцуулсан судалгаа хийх боломж гарч буй нь төслийн үр дүн эхнээсээ гарч буйн илрэл гэж төслийн багийнхан мэдээллээ.

 

Баяндэлгэрийн улаан ямааны ноолуур нь маш нарийн ширхэгтэй байдгаараа давуу талтай бөгөөд уг чанарыг алдагдуулахгүй хадгалах, илүү сайжруулах замаар Монгол Улс төдийгүй дэлхийн зах зээлд гаргаж, үнэ цэнийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Төслийн гол зорилго ч үүнд чиглэжээ


相关新闻