СҮХБААТАР: Сүхбаатар суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-10 14:24:21

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын хоёр хэсэгт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.


Тодруулбал, Сүхбаатар сумын Шинэ булаг тавдугаар баг, аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т Баруун тариа гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аймгийн ОБГ өнөөдрийн 13.20 цагт хүлээн авчээ.


Мөн Сүхбаатар сумын Ланз дөрөвдүгээр баг аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т сумын төвөөс урд зүгт 22 км-т Ланз гэдэг газарт гарсан түймрийн дуудлагыг 12:25 цагт хүлээн авсан байна.


Түймрийг унтраахаар Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг "Дөхөм" уурхайд урьдчилан сэргийлэх ажлаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 авто машинтай, аймгийн Онцгой байдлын газраас 8 алба хаагч, 1 авто машинтай, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийн 5 ажилтан, 1 авто машинтай ажиллаж байна гэв.

相关新闻