Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэх хөтөлбөрийг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-11 11:53:42

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. “Монголын Хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэх тусгай хөтөлбөрийг эхлүүллээ.


Тус хөтөлбөр нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар, арилжааны идэвхийг нэмэх, зах зээлийн үр ашиг, хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ХК зах зээлийн оролцогчидтой хамтран ажиллах юм.


Сангийн дэд сайд Б.Хулан хөрөнгийн зах зээлийн суурийг бэхжүүлэх төрийн бодлогын хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг дэмжих, урт хугацаат санхүүгийн хэрэгслийн хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хөтөлбөрийн нээлтийн үеэр дурдаад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах, гадаад, дотоод зах зээлд жишиг өгөөжийн муруйг тогтмол тогтоох чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцлов.


Мөн хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор 2024 оноос хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, Баялагийн сангийн удирдлагын талаар танилцуулжээ.

相关新闻