Экспорт өнгөрсөн оны эхний улирлынхаас 62.3 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-11 12:07:33

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 3 сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар болсон байна.  


Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 2.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.5 хувь буюу 1.8 тэрбум, экспорт 62.3 хувь буюу 1.9 тэрбум, тэнцэл 5.2 дахин буюу 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, импорт 2.7 хувь буюу 68.3 сая ам.доллароор багаслаа.  


Экспорт эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд зэсийн хүдэр ба баяжмал 1.3 тэрбум, нүүрс 453.7 сая, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 148.8 сая, хар тугалганы хүдэр, баяжмал 21.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Харин боловсруулаагүй газрын тос 16.0 сая, жоншны хүдэр, баяжмал 9.4 сая, тунгаасан зэс ба хайлш 10.4 сая, адууны мах 4.6 сая ам.доллараар багассан байна. 



相关新闻