Эмэгтэй тамирчид таван медаль авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2026-04-11 13:14:56

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/.  Киргизстаны Бишкек хотод болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах “Бишкек-2026” тэмцээнээс манай улсын эмэгтэй тамирчид нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль авлаа.


Тодруулбал, 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алт, 57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгө, 55 кг-д О.Ариунзаяа, 62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртсэн юм. Мөн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарав.


Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн дүнгээр БНХАУ тэргүүлэн, Япон удаалж, Монгол Улс гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль авчээ.  



相关新闻