СҮХБААТАР: 22 аж ахуйн нэгж, байгууллагын дансыг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-13 14:43:06

Баруун-Урт 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 111 дүгээр тогтоолын дагуу Сүхбаатар аймгийн 22 ААНБ-ын дансыг нээжээ.


Аймгийн хэмжээнд битүүмжилсэн байсан дээрх ажил олгогчдын нийт 107,9 сая төгрөгийн өрийг барагдуулах зорилгоор дансыг ийнхүү нээгээд байна. Эдгээр ААНБ-ууд нь нэг сарын хугацаанд өр төлбөрөө барагдуулах ёстой бөгөөд уг шийдвэрийг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд дахин хуулийн хариуцлага тооцно гэж Нийгмийн даатгалын газраас мэдээллээ. 

相关新闻