АРХАНГАЙ: Хуурайшилтын зэрэг, ой хээрийн түймрийн эрсдэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2026-04-14 11:51:50

Эрдэнэбулган, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс аймгийн нийт нутгийн хуурайшилтын зэргийн үнэлгээг энэ сарын 13-ны байдлаар гаргажээ.


Нийт нутгаар хуурайшилтын зэрэг буурч, түймрийн эрсдэл дунд гэсэн үнэлгээтэй байна. Чулуут, Өгийнуур сумын ихэнх нутагт түймрийн эрсдэл бага буюу цэнхэр өнгө рүү шилжжээ.


Хуурайшилтын зэрэг, ой хээрийн түймрийн эрсдэл буурсан нь 4 дүгээр сарын 7-ны өдөр УЦУОШТ-ийн Цэцэрлэг станц үүлэнд нөлөөлж, нийт нутгаар 10 хүртэл см цас орсонтой холбон тайлбарлаж байна.


Аймгийн УЦУОШТ-ийн 3 дугаар сарын 30, 4 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар гаргасан хуурайшилт, түймрийн эрсдэлийн үнэлгээ нь хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн аюултай зэрэгт байна гэсэн үнэлгээг гаргасан байв. 

相关新闻