СҮХБААТАР: Нийт нутгийн 53.8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-14 13:32:28

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгийн 46.2 хувь нь түймрийн эрсдэл аюултай, 53.8 хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.


Энэ хавар аймгийн хэмжээнд хээрийн түймэр долоон удаа гарчээ. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 10-нд Сүхбаатар, Асгат сумын гурван газарт хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт, Сүхбаатар, Асгат сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, уул уурхайн байгууллагууд болон орон нутгийн иргэд хамтран түймрийг унтраасан байна.

 

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор хээрийн түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд, малчид, тээвэрчдийг ил гал түлэхгүй байх, тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, хог, өвс шатаахгүй байж галын аюулгүй байдлаа сайтар хангахыг анхаарууллаа.

 

 

相关新闻