СҮХБААТАР: “Жавхлант шарга” МСУХ-ны 30 жилийн ойг ирэх сард тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-14 13:59:52

Баруун-Урт 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Жавхлант шарга” морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аварга хүлэг шалгаруулах Жавхлант шарга-2026 наадам тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Баруун-Урт суманд болно.

 

Ойн хүрээнд их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол бага насны хурдан морины уралдаан болон улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

 

Хурдан морины түрүү магнайг Приус авто машинаар байлах бол үндэсний бөхийн барилдааны нийт шагналын сан нь 30 сая төгрөг байхаар төлөвлөсөн тухай "Жавхлант шаргын хурд" МСУХ-ноос мэдээллээ.

 

相关新闻