Монголын 10 тамирчин “Дакар-2026” залуучуудын олимпын эрхээ авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-15 10:16:21

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Африк тивийн Сенегал улсын нийслэл Дакар хотод залуучуудын зуны IV олимп 200 хоногийн дараа хөшгөө нээнэ.


Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 31-нд “Africa welcomes, Dakar celebrates” уриан дор зохион байгуулах энэхүү олимпт 17 хүртэлх насны дэлхийн шилдэг 2700 гаруй залуу тамирчин 14 хоногийн турш өрсөлдөх юм. Уг наадмыг Сенегалын Дакар, Диамниадио, Сали гэсэн гурван хотод зохион байгуулахаараа онцлогтой. Мөн энэхүү наадам нь Африк тивд анх удаа зохион байгуулж буй Олимп гэдгээрээ онцлог юм.


“Дакар-2026” наадамд манай улс одоогийн байдлаар спортын таван төрлөөр эрхээ аваад байна. Тухайлбал, сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй баг, усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин, мөн жүдо, дугуй, элсний бөхөөр нэг тамирчин эрхээ авчээ. 

相关新闻