ӨМНӨГОВЬ: Санхүүгийн боловсролын төв санхүүгийн мэдлэгийг өргөн хүрээнд түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-04-15 17:11:20

Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ Монголбанктай хамтран иргэд, хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, зөв дадал, хэвшил төлөвшүүлэх зорилгоор үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд 2025 оны нэгдүгээр сараас Санхүүгийн боловсролын төвийг байгуулж, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор татвар, нийгмийн даатгал, өрхийн төсөв, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, цахим санхүү, даатгал, санхүүгийн залилан, кибер гэмт хэрэг зэрэг сэдвээр сургалт, мэдээллийн ажлыг тогтмол зохион байгуулж байна.

 

Тодруулбал, 875 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлд 40 удаагийн сургалт, Сэврэй, Ханбогд, Манлай, Мандал-Овоо сумын 310 гаруй иргэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан өдөрлөгөөр 150, төрийн байгууллагуудын олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамтран оролцож, 500 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч санхүүгийн боловсрол олгох гарын авлагыг үнэ төлбөргүй хүргэжээ.

 

Санхүүгийн боловсролын төвийн үндсэн зорилго нь хүүхэд, залуусыг бага наснаас нь санхүүгийн зөв дадал, хэвшилтэй болгоход чиглэнэ.

  •  
  • Цаашид иргэд, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан системтэй сургалт, зөвлөгөөг өргөжүүлэх, бодит кейс дээр суурилсан бизнес хөгжлийн сургалтыг хэрэгжүүлэх, өсвөрийн сургагч багш, “Санхүүгийн элч” хүүхэд, залуусыг бэлтгэх, санхүүгийн боловсролыг орон нутагт тогтвортой, хүртээмжтэй түгээх ажлыг эрчимжүүлэн зохион байгуулна гэв.


     

    相关新闻