СҮХБААТАР: “Дарьганга цай” бэлгийн багцтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-17 16:57:08

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. "Миний өөшгөө" компани дарьганга цайны нэр төрлөө нэмэгдүүлж, бэлгийн багцыг худалдаанд гаргажээ.

 

Тодруулбал, тус компани бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сав баглаа боодлоо шинэчилж, шууд хэрэглэх зориулалттай өөшгөө цай, сүүний хоол болон дөрвөн төрлийн бэлгийн багц гаргажээ.

 

Өөшгөө цай, сүүний хоол нь хоёр ба дөрвөн хүний хэрэглээний сонголттой бөгөөд ил гал дээр шууд буцалгаад уух зориулалтын савлагаатай болжээ.


Харин бэлгийн багцад эдгээр бүтээгдэхүүнүүдээс гадна орон нутгийн онцлогийг илэрхийлэх таана, сорс, хөмүүл, шимийн архи, шар тос зэрэг багтжээ. Бүх бүтээгдэхүүн нь аялал зугаалга, аян замын хэрэглээнд нэн тохиромжтой бөгөөд уламжлалт аргаар бүх түүхий эдээ бэлтгэн боловсруулдаг байна.


 

Мөн бүтээгдэхүүнүүд бүгд Оюуны өмчийн газарт бүртгэлтэй, барааны тэмдгийн гэрчилгээтэй, Сүхбаатар аймгийн онцлогийг шингээсэн брэнд бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээний брэнд болгохоор зорьж буйгаа үйлдвэрлэгчид хэлж, шинэ бүтээгдэхүүнээ орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.

 

“Миний өөшгөө ХХК нь 2023 онд байгуулагдаж, төрийн тахилгат Алтан овооны 110 жилийн ойгоор анхны бүтээгдэхүүн болох "Дарьганга" цайгаа хэрэглэгчдэд танилцуулж байжээ.



 

 

相关新闻