Он гарснаас хойш 175,763 жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-17 19:58:20
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2025 онд 847,200 жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 700 сая ам.долларт хүрсэн бол 2026 он гарснаас хойш ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.8 хувиар өсжээ.


Монгол Улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөлт үзүүлж, 3 дугаар сарын үзүүлэлтүүд түүхэн амжилтаа шинэчилсээр байна.


Өсөлтийн байдал (3-р сарын 31-ний байдлаар):

• 2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 42,311 жуулчин

• 2024 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин

• 2025 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин

• 2026 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 84,087 жуулчин ирсэн байна. 


2026 оны эхний улиралд жуулчдын урсгал өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац тогтвортой хадгалагджээ. Өнгөрсөн гуравдугаар сард ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн нь аялал жуулчлалын улирал хавар эрт эхэлж, өвлийн аялал жуулчлал сэргэж байгааг илтгэжээ.


Монгол Улсад дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 175,763 жуулчин ирээд байна хэмээн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ.


Статистик тоон мэдээлэл: https://mto.mn/statistic?y=2026&m=4 

ҮСХ-ноос гаргасан “Зочид буудал, зочлох үйлчилгээний газар”-ын орлогын өсөлтийн мэдээлэл: https://www.nso.mn/.../Trade.../DT_NSO_1600_002V1_month.px

相关新闻