Шатахууны үнийн өсөлтөөс хамаарч төсвийн зардал нэмэгдэх эрсдэл үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-04-22 13:36:45

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар мэдээлэл хийжээ.


Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж буй. Уг өсөлт нь үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлж болзошгүй байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн зардал нэмэгдэх эрсдэл үүссэн аж. 


Мэдээлэлтэй холбогдуулж Засгийн газар шат шатны арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, салбар бүр богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 

相关新闻