Газар тариалангийн салбарын хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал цаашид анхаарах асуудлууд “Газар тариалангийн талаар баримтлах бодлого 2017-2020 он" гэсэн үндсэн илтгэлүүд тавигдаж салбар хуралдаанаар оролцогчид санал бодлоо илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгээр Төв аймгийн 27 сумын 150 тариаланч оролцож, газар тариалангийн өнөөгийн байдал, хөгжлийн гарц сэдвээр ярилцсан байна. Хэлэлцүүлэгт аймгийн ХХАА үйлдвэрлэл эрхлэгчид болон ХХААЯамны эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд, ХХААхуйн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагуудын ажилтан албан хаагчид болон хөдөлмөрийн баатар гавьяатнууд оролцлоо.
Газар, тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал болоод өнөөгийн нөхцөл байдлын талаар ХХААГ-аас мэдээлэл хийсэн бол УИХ-аас “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Тариалангийн тухай хууль”-ийг шинэчлэн баталснаас гадна Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус эрх зүйн бичиг баримт бичгүүд шинэчлэгдэн гарсан талаар ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж танилцууллаа.
Мөн дээрх бичиг баримтуудад тусгасан зорилтууд болон “Атрын-3” аяныг үргэлжлүүлэн “Аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн хэрэгжүүлэх зорилгоор аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарц”-ын талаар харилцан санал солилцохоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан тухайгаа онцолсон юм.
Тус хэлэлцүүлгээс Төв аймгийн газар тариаланд 2017-2025 он хүртэл хөгжүүлэх бодлогыг шинээр боловсруулж батлуулан мөрдөн ажиллах ажээ.
Т.Есүхэйтөмөр