Хурлын төлөөлөгч нар чадавхжуулах сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛУИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирход нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх суурь мэдлэг олгох зорилготой сургалт боллоо.
Сургалтаар нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага, байгаль хамгаалал газрын харилцаа, иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгчээ.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд ихэнх сумдын төлөөлөгч нар өөрчлөгдсөн учраас ирэх 4 жил хийж хэрэгжүүлэх ажлаа ямар эрх зүйн хүрээнд явуулах талаар холбогдох сургагч багш нар төлөөлөгчдөд мэдээлэл өгчээ.
Б.Гантуяа