Завханы байгууллагууд хаягаа монгол бичгээр бичжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы төв Улиастай сумын байгууллагууд, гудамж талбайг монгол бичгээр бүрэн хаяглажээ.
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ажлаа аваад Улиастай сумын албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан бичих А\196 дугаар захирамжийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан билээ.
Тус захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-н “а”, Монгол хэлний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан бичиж хаягжуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулахыг сум, байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.
Өнөөдрийн байдлаар Завханы төв Улиастай сумын 56 төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд, 18 сумын төрийн байгууллагууд өөрсдийн нэр, хаягаа нэгдсэн стандарт хэмжээгээр шинэчлээд буй юм.
Б.Мягмарсүрэн