Сэлэнгэ мөрөнд цөмөрсөн машиныг татаж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-09 12:26:31

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Сэлэнгэ мөрөнд цөмөрсөн Маяти машиныг 8 албан хаагч, 2 автомашинтайгаар 7 цаг ажиллаж мөснөөс татаж гаргалаа.

12 дугаар сарын 7-ны өдөр Мөрөн сумаас Рашаант сумыг зорьж явсан Маяти машинтай мал ачиж явсан 5 иргэн Их-Уул сумын орчим  Сэлэнгэ мөрөнд цөмөрчээ.  Энэ үеэр машины урд шил хагарч, иргэд шилний  цоорхойгоор эсэн мэнд гарсан байна. Гол мөрний ус гүйцэд хөлдөөгүй энэ үед иргэд анхаарал болгоомжгүй хандаж баталгаат зам гүүрээр зорчихгүй байгаа нь эд хөрөнгөөр хохирох цаашлаад амь эрсдэх аюултай гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Гантуяа

相关新闻