А.Баярцэцэгийн хүмүүнлэгийн ажил “Дэлхийн мисс”-ийн шилдэг 24-т үлдэв
МОНГОЛЫН МЭДЭЭАНУ-ын Вашингтон хотноо үргэлжилж буй “Дэлхийн мисс-2016” тэмцээний финалын шалгаруулалт болоход зургаан хоногийн хугацаа үлдээд байна.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэг “Зорилго бүхий гоо сайхан” шалгаруулалтад 24-т буюу хагас шигшээд шалгарлаа. Түүний хэрэгжүүлж буй “Агаа, эгээ” төсөл нь асрамжийн газрын хүүхдүүдэд үлгэрлэн дууриах, зөвлөн туслах насан туршийн агаа, эгээг нь олж өгдөг. Олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд 5 жилийн хугацаанд 70 өнчин хүүхдийг үлгэрлэн дууриах ах эгчтэй болгож өгсөн төсөл аж.
Энэхүү хүмүүнлэгийн ажлын шилдэг 24-т Австрали, Бельги, Унгар, БНХАУ, Колумб, Индонез зэрэг 24 орны мисс үлджээ. Энэхүү шалгаруулалтын шилдэг 10 удахгүй тодрох юм.
Нийт 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 18-нд болно.
Ж.Болор