100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шигшээ тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-29 14:35:56

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн Тринидад ба Тобаго улсад эхэллээ.


11 орны шилдэг 18 тамирчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд манай улсаас 2024 оны Азийн аварга, их мастер Б.Мөнхжин, хүрэл медальт Дэлхийн даамын холбооны мастер Б.Анужин, Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан нийлбэр оноогоороо Дэлхийн даамын холбооны дэд мастер Ц.Цацрал нар өрсөлдөж байна.


Эхний хоёр дараа тэмцээний БНХАУ-ын тамирчин Гансүхийн Саяа дөрвөн оноотой тэргүүлж эхэлсэн түүний араас гурван даамчин нэг онооны алдагдалтай нэхэж байна. Тэгвэл манай даамчдаас Ц.Цацрал хоёр оноотой зургаадугаарт, Б.Анужин 11 дүгээр жагсаж байгаа юм. Тэд нээлтийн хоёр өрөгтөө хоёуланд нь тэнцжээ. Харин Б.Мөнхжингийн тухайд эхний өрөгт тэнцсэн ч хоёр дахь тавилд дэлхийн аварга цолыг эзэмшигч Дарья Ткаченкод хожигдсоноор 16 дугаар байр луу ухарчээ.


Тэмцээний медальтнууд ирэх сарын 5-нд тодорно.

相关新闻