ЦДБЭЧ-ын эмэгтэй дуучид тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batsaikhan@montsame.mn
2016-12-12 17:09:45

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо болсон Найрал дуучдын Олон улсын уралдаанд ЦДБЭЧ-ын эмэгтэй дуучид амжилттай оролцоод ирлээ.

Манай цэргийн эмэгтэй дуучид 2000 гаруй дуучдыг манлайлан Тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан байна. Найрал дууны олон улсын уралдаан нь Хүүхдийн найрал дуу, Үндэсний найрал дуу, Мэргэжлийн найрал дуу гэсэн гурван ангиллаар болжээ. Манай дуучид Мэргэжлийн найрал дуу ангиллаас орос дуунууд болон МУУГЗ, хөгжмийн зохиолч Р.Ганбатын ая, Д.Даваадамдингийн шүлэг " Мөрдсөөр гоёсон бүсгүй " дуугаар оролцон үнэлэлт авчээ.

Ж.Батсайхан

 

相关新闻