“Өвлийн тууж” өөр түүх өгүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” кино маргаашнаас үзэгчдийн хүртээл болно.
Уг киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичсэн бол найруулагч, зураглаачаар түүний хань Б.Тулга ажиллажээ.
Киноны гол дүрд Батмэнд, Э.Мөнхтөр, Б.Эрдэнэчимэг, Б.Хулан нар дүр бүтээсэн байна.
Найруулагч Б.Тулга хэлэхдээ, “Гурван дүрээр дамжуулан маш олон зүйлийг зангидаж, орчин үеийн нийгмийн байдлыг харуулна. Өөр талаас, өөр өнцгөөс зоригтой, шийдэмгийгээр илэрхийлэхийг зорилоо. Маш өвөрмөц түүх байх болно” гэв. Тэрбээр энэхүү уран бүтээлээ олон улсын кино наадмуудад сойх төлөвлөгөөтэй байгаа аж.
Ж.Болор