Завханд явуулын иргэд бичил уурхай эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-14 15:56:20

Завханд бичил уурхайн судалгааг хийж байна.

ҮСХ-ны даргын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 134-р тушаалаар батлагдсан уул уурхайн салбар дахь албан бус хөдөлмөр эрхлэлт буюу бичил уурхай эрхлэгчдийн судалгааг таван жил тутам явуулна гэж заасны дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран Завхан аймагт судалгааг зохион байгуулж байна.

Судалгаанд 287 хүн хамрагдсан бөгөөд самналтын тооллогыг дахин зохион байгуулан явуулж байна. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн ажилчидтай хамтран бичил уурхайн судалгааны хяналтыг гурван суманд зохион байгуулжээ.

Дашрамд дуулгахад Завханы Завханмандал, Ургамал Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын нутагт явуулын 290 орчим иргэн бичил уурхайн ажил эрхэлж буй юм. Эдгээр иргэдийн дийлэнх нь гадна аймгийн явуулын иргэд бөгөөд улирлын чанартай тусгай зөвшөөрөлгүй дур мэдэн ажиллаж байна. Аймгаас нэгдсэн самналт эргүүл хяналтаар тооллогыг хийж зөвшөөрөлгүй бичил уурхай эрхэлж буй 60  гаруй иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻