А.Баярцэцэг "Дэлхийн мисс" тэмцээний шилдэг 20-д багтав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-12-17 21:17:40

АНУ-ын Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс-2016” тэмцээнд эх орноо төлөөлөн мисс А.Баярцэцэг амжилттай оролцож буй.

Тэмцээний “Авьяаслаг мисс”-ийн шалгаруулалтыг mobstar онлайнаар авч, өнөө өглөө саналыг хаалаа. Финалын шалгаруулалтад үлдээд байсан 10 оролцогчийн санал асуулгад Монголын мисс А.Баярцэцэг тэргүүлсэн бол удаах байрт Филиппиний мисс шалгарав. Ингэснээр тэрбээр шилдэг 20-д шууд орох эрхтэй болж байна.

Түүний уран бичлэгийг бүжиг болон илбэтэй хослуулан үзүүлсэн нь Дэлхийн миссийн түүхэн дэх анхны илбийн үзүүлбэр болсноос гадна хүмүүнлэгийн ажлаар шилдэг 21-т багтсан юм. Мөн түүний танилцуулга видео нь өндөр хандалт авчээ.

Дэлхийн 120 орны мисс өрсөлдөж буй "Дэлхийн мисс" тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 18-нд буюу Улаанбаатарын цагаар ирэх даваа гарагийн өглөөний 05.00 цагт болно.

Ж.Болор

相关新闻