Өвөлжилт хүндэрсэн сумдад ажлын хэсэг томилон ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой комиссын 17 дугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар өмнөх Онцгой комиссын хурлын шийдвэрийн хэрэгжилт, мал өвөлжилт, отор нүүдэл, Намнангийн өвөр, Тоом, Цагаан бургас, Хөх хөтөл, Улаан богожийн давааны зам засвар, арчлалт, шинэ төрөх эмнэлгийн халаалт, Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбараас өвс, тэжээл татан авах ажлын явц, Дулааны цахилгаан станцын нүүрс татан авалт, аймгийн Онцгой комиссоос гаргасан “Аюулгүй зорчих хэсэг” З сарын аян, уриалгын хүрээнд хийж буй ажлын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өглөө.
Хурлаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах, Цагаан бургасын давааг засах, отрын штаб байгуулах, өвөлжилт хүндэрсэн сумдад ажлын хэсэг томилон ажиллуулах, малчид иргэдийн эрүүл мэнд, төрийн шуурхай үйлчилгээнд зориулж аймгийн Засаг даргын Гамшгийн нөөц сангаас тодорхой хөрөнгө хуваарилахаар шийдвэрлэлээ.
Б.Гантуяа