Шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-20 00:32:50

МҮХАҮТанхимын Хөвсгөл аймаг дахь салбар  Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж  байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Хөвсгөл entrepreneur”-2016 арга хэмжээг зохион байгуулна.  

Энэ нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчилахад оршдог бөгөөд тухайн оны онцлох 10 аж ахуй нэгж, онцлох бизнес эрхлэгчдийг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн болон танхимын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой үзүүлэлтийн дагуу шалгаруулах юм байна.  Тус арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил  Гран При, хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг, компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч, хүнсний салбарын шилдэг, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч зэрэг номинациудаар шалгаруулж шилдгүүдийг энэ сарын 26-нд тодруулах ажээ.

Б.Гантуяа

 

相关新闻