Мал сүргийн тоо толгой наад зах нь 590 мянгаар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт мал тооллого амжилттай явагдаж дууслаа. Мал тооллого нийт 23 сум 126 багт явагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт мал сүргийн 97,8 хувийн мэдээлэл шивж бүртгээд байна.
Энэ дүн мэдээлэлд 4 сая 987 мянга гаруй мал тоологдож өнгөрсөн оноос 590 мянгаар өссөн дүн мэдээтэй байгаа бөгөөд нийт дүн энэ сарын 22-нд гарах гэнэ.
Мал тооллогын ажлыг хэрхэн явагдсан эсэхэд хяналт хийх 9 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын 3 баг хөдөө орон нутагт ажиллажээ. Хяналтын тооллогын үеэр тооллогын комисс зарим нэг малчдад малын цоохор үлдээгээгүй, отрын бүс нутгийн малыг нэг бүрчлэн тоолоогүй алдаа дутагдал илэрсэн байна. Энэ нь зарим нутагт цас их орсон малчид зөвшөөрөлгүй зарим сумдад отроор явж буйтай холбоотой ажээ.
Б.Гантуяа