Номын дэлгүүртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн хотод анхны томоохон Интер номын салбар дэлгүүр үүд хаалга нээлээ.
Тус дэлгүүрт уран зохиолын, түүхийн, танин мэдэхүйн, яруу найргийн, гадаадын гээд 500 орчим нэр төрлийн номнууд хотын үнээр худалдаалагдаж байна. Мөн хоймор нутгийн уран бүтээлчдийн ном бүтээлийг тусгайлан дэлгэн үзүүлж уншигчиддаа танилцуулж байна. Иргэдийн хайсан ном байхгүй бол 3 хоногийн дотор захиалан авчирч өгөх бөгөөд шинээр хэвлэгдэн гарч буй номыг Хөвсгөлийнхөн цаг алдалгүй унших боломжтой боллоо.
Б.Гантуяа