Байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төсвөөр гүйцэтгэсэн ажилд Санхүүгийн хяналт аудитын албанаас хяналт шалгалт хийхэд зарцуулалтыг зориулалтын дагуу ашиглаагүй өөр бусад зүйлд дур мэдэн зарцуулсан зөрчил илэрчээ.
Тухайлбал: Галт суманд хуш модны самар түүж бэлтгэсний орлого 229,1 сая төгрөг орсноос 194,7 сая төгрөг оруулсан, Жаргалант суманд орлогонд 63,2 сая төгрөг орсноос 53,7 сая төгрөг оруулсан, Цэцэрлэг суманд идлэг шонхор барьсаны төлбөр болох 38,4 сая төгрөг орсноос 19,2 сая төгрөг нийт 267554564 төгрөгийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах байсныг зарцуулаагүй байна.
Мөн тогтоолд тусгагдаагүй нохой устгах, хог цэвэрлэх, санхүүгийн программ худалдан авах зэрэг арга хэмжээнд дур мэдэн зарцуулсан зөрчил илэрчээ.
Б.Гантуяа