Зуслангийн чиглэлийн замын цасыг цэвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээний компани” зуслангийн чиглэлийн автозам болон явган хүний зам талбайг цэвэрлэжээ.
Мөн Дамбын цагдаагийн постоос Гүнт хүртэлх замыг цэвэрлэж хальтиргаа гулгаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна. Уг ажлыг 1 ковш, 77 зам талбайн үйлчлэгч, 753м3 цасыг нийт 82 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэжээ.
Н.Туяа