Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-21 07:35:01

Маргааш баруун  аймгуудын хойд болон зүүн аймгуудын зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын  нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтэрнэ хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 Б.Заяа     

相关新闻