“Болор цом” наадмын бүтээлүүдийг бүртгэж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга, уянгын их наадам “Болор цом-34” наадам ирэх сарын 28-нд Дорнод аймагт болно.
Наадамд “сойх” шүлгүүдийг бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ныг хүртэлх хугацаанд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм. Бүртгэлийн хураамж 2000 мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар бүтээл авахгүйг анхааруулжээ. Наадамд оролцох хүн бүр хоёр шүлгээ илгээх аж.
Хамгийн анхны наадамд Дэндэвийн Пүрэвдорж найрагч “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, түүний дараа жил Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн эзэд болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан түүхтэй.
Ж.Болор