Шагналын хур буулгасан дуучнаа ЦДБЭЧ-ийнхан угтаж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЦэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга /ЦДБЭЧ/-ын гоцлол дуучин ахлагч МУСТА Ч.Бадрал өнөө өглөө хилийн чанадаас эх орондоо ирлээ.
Тэрбээр, улиран одож буй 2016 онд ОХУ-д болсон Дэлхийн алдарт дуурийн дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын наймдугаар уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж, нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 давсан мэргэжлийн дуулаачдыг тэргүүлсэн билээ.
Хилийн чанадад ур чадвараа гайхуулж, амжилтын ганзага дүүрэн ирж байгаа дуучнаа ЦДБЭЧ, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/-ийн хамт олон болон ахан дүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл үлээвэр хөгжмийн сүрлэг аялгуун дор угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Д.Өлзий