Хөвсгөл аймаг 1970 цаатай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр оны эцсийн тооллогын дүнгээр 1970 цаатай болж өмнөх оноос 115-аар өсчээ.
Тус аймгийн Цагааннуур сумын баруун зүүн тайгад цаа маллан амьдардаг үндэсний цөөнх болсон цаатан өрхүүдийн аж амьдралыг дээшлүүлэх зорилгоор цаатан иргэдэд зориулсан тусгай тэтгэмж олгож, цааны чанарыг дээшлүүлэх цус сэлбэхээр Тува болон Кизилээс цаа авч ирэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч ирэх онд 2000 цаатай болох гэж байна. Мөн цаатан иргэдийн аж амьдралыг сурталчлах зорилготой “Цаатан фестиваль” наадмыг Хөвсгөл нуурын эрэгт тогтмол зохион байгуулдаг ажээ.
Б.Гантуяа