Цагаан-Уул сум 400 мянган толгой малтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-29 22:17:59

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум сүүлийн жилүүдэд аймагтаа мал сүргийн тоо толгойгоор тогтмол тэргүүлдэг бөгөөд энэ жил 400 мянга 199 тоо толгой мал тоолуулж дахин тэргүүллээ.

Цагаан-Уул сумын иргэд 1976 онд 100 мянган хоньтой болж 1 буман хонины баяр,  2015 онд 3 бум малын баяр хийсэн бол энэ онд 4 бум малтай боллоо. Тус суманд 1600 орчим өрхийн байдгийн 1150 нь мал маллан амьдардаг байна.

Цагаан-Уул сумын малчид хонин сүргийг голчлон өсгөн малладаг бол бөгөөд энэ жил аймагтаа хонь, адуу, тэмээний тоогоор болон нийт мал сүргийн тоогоор тэргүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна.

Б.Гантуяа 

相关新闻