Оны онцлох 9 хүүхэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-29 22:23:28

Хөвсгөл аймгийн хэмжээнд жил бүр хүүхдийн хөгжих, амьдрах чадварт суралцах болон өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, түүх, соёлоо дээдэлдэг, нийгмийн идэвхтэй иргэн болж төлөвших үйлийг дэмжин, тэдний авьяас, давуу тал, амжилт ололт, зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Оны онцлох хүүхэд" шалгаруулах үйл ажиллагааг 20 дахь жилдээ явуулж байна. 

Энэ жил 16 сум, сургуулиас 49 хүүхдийн материал ирснээс тодорхой шалгуурыг үндэслэн  9 хүүхдийг тодруулан батламжийг нь гардууллаа. Сурлагын амжилт танин мэдэхүй номинацийн эзэн Үндэсний лаборатори Улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Б.Мөнхзул, урлаг, уран бүтээл номинацийн эзэн Төрөлжсөн сургалттай “Авьяас VIII” сургуулийн 12а ангийн сурагч Э.Хулан тодорсон байна.

Биеийн тамир, спорт бие бялдрын хөгжил номинацийн эзэн Цагаан-Уул сумын сургуулийн 6а ангийн сурагч Д.Даваадэжид, хүүхдийн өөрийн удирдлага, зохион байгуулалт номинацийн эзэн Төрөлжсөн сургалттай “Авьяас VIII” сургуулийн 11б ангийн сурагч Б.Энхжаргал, техник сэтгэлгээ шинийг сэдэх санаачилга номинацийн эзэн Үндэсний лаборатори Улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Г.Мөнхманлай шалгарлаа.

Харин бүтээлч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа номинацийн эзэн Үндэсний лаборатори Улсын тэргүүний “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Ш.Мөнхтөр, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, ёс суртахууны чанар номинацийн эзэн “Гурван-Эрдэнэ” сургуулийн 7в ангийн сурагч Д.Бямбадорж, байгаль хамгаалал-Эрүүл аюулгүй орчин номинацийн эзэн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ж.Хулан, эх орны түүх соёл, өв уламжлал номинацийн эзэн “Ирээдүй XXI зуун” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч М.Цэрэндэжид нар шалгарчээ.

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Аймгийн Хүүхдийн элч Л.Ганболд хүндэтгэл үзүүлж, Батламж олгож, тууз, гарын бэлэг өгсөнөөс гадна Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Шилдэг хүүхэд" медалиар шагналаа.

 Б.Гантуяа 

相关新闻